ГЁТЕ МЕДАЛИА ГАРДАН АВЛАА

Соён гэгээрэл гэж юу вэ? Имануэл Кант 1739 он.

Монсудар хэвлэлийн газар “Соён гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас салах боломж. …Хүнд оюун ухаан дутсанаас бус байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Хүн бүр соён гэгээрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь залхуурал ба шантрал. Энэ хоёроосоо түргэн сална уу.” хэмээх Имануэл Кантын хэлсэн  үгийг байнга санаж, үйл ажиллагаагаа түүнд чиглүүлж ажилладаг.  

Нийгмийн соён гэгээрлийн чиглэлээр хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулахад багагүй эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгардаг ч өөрт учирч болох эрсдлийг үл харгалзан ажилласаар ирсний зэрэгцээ олон нийтрүү хандсан тууштай үйл ажиллагаа явуулж буй учир Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Роозонгийн Энхбатыг 2019 онд Монгол улсаас анх удаа ХБНГУ-ын албан ёсны шагнал Гёте медалиар шагнасан юм .

28.08.2019 Deutschland. Copyright: Jens Rötzsch

Монсударынхан жилд хоёр удаа зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд”-ээрээ нийгэмд тулгамдсан асуудлуудын учир шалтгааныг эрэлхийлсэн сонирхолтой яриа, хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, олон нийтийн боловсролд чиглэгдсэн чухал арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлээд хэдийн 10 жилийг үджээ. 

Олон улсын соёлын солилцоо, олон нийтийн төлөөх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах ёслол 2019 оны 8-р сарын 28 буюу Йоханн Вольфганг Гётегийн мэндэлсэн өдөр Ваймер хотноо болсон юм.

28.08.2019 Deutschland. Copyright: Jens Rötzsch

Медаль гардуулах үеэр Германы олон арван радио, телевиз, сонин, сэтгүүлд ярилцлага өгч, хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэдгээрээс онцлон дурдвал:

  • Германы хамгийн олон уншигчтай сонингуудын нэг “Süddeutsche Zeitung” Гёте медаль хүртсэн тухай тусгай нийтлэл бэлтгэсэн нь 2019.08.29-ны Пүрэв гарагийн дугаарт нийтлэгдэв.
  • Мөн түүнчлэн “Thüringische Landeszeitung”, “Thüringer Allgemeine”, “Der Tagesspiegel”, “Neues Deutschland”, “Die Tageszeitung” зэрэг Германы өдөр тутмын сонингуудад “Гёте медаль”-иар шагнагдсан тухай мэдээлэл, ярилцлага өгсөн маань нийтлэгджээ.
  • Германы үндэсний радио “Deutschlandfunk” мөн тусгай нийтлэл бэлтгэн хүргэсэн бол шагнал гардуулах ёслолын сурвалжлагуудыг ч байнга дамжуулж байлаа.
  • Мөн Германы томоохон радио болох  “Bayern 2” , MDR Kultur, WDR3, Rbb inforadio, Radio Lotte -ууд “Гёте медаль”-иар шагнагдсан тухай мэдээлэл, сурвалжилга хүргэж байв.
  • 3sat, Deutsche Welle TV, “MDR Thüringenтелевизүүдийн нэвтрүүлгүүдэд оролцож, энэ үеэр боловсролын тухай 90 минутыг нэвтрүүлэгт зочноор оролцсон нь онцлох үйл явдал боллоо.
  • Мөн энэ хугацаанд “Deutsche Presse-Agentur” болон “Evangelical Press Service” агентлагууд Германы дотоодод болон ОУ-д мэдээлэл бэлтгэн нийтлүүлсэн бол,
  • Teletext, Kultur-port, Boersenblatt, Buchmarktзэрэг 20 гаруй  вэбсайт “Гёте медаль”-р шагнагдсан тухай мэдээлжээ.
  • Үүнээс гадна Ваймерын соёлын өдрүүдийн албан ёсны хөтөлбөрт багтсан хэлэлцүүлэгт зочноор оролцон боловсролын эксперт Марина Вайсбандтай ардчилал, боловсролын талаар ярилцсан нь олон хүний сонирхолыг татсан, сонирхолтой арга хэмжээ болж өнгөрсөн юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь: ЭНДЭЭС үзэх боломжтой.

Ёслолын үйл ажиллагааны талаарх видео сурвалжилга:

Харин ОУ-д нэр хүндтэй энэхүү шагналын тухай Монголд:

2019-10-11

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Up Next:

ДОГАН АКХАНЛЫ, ШИРИН НЕШАТ БОЛОН Р. ЭНХБАТ ЭНЭ ЖИЛИЙН ГЁТЕ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

ДОГАН АКХАНЛЫ, ШИРИН НЕШАТ БОЛОН Р. ЭНХБАТ ЭНЭ ЖИЛИЙН ГЁТЕ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО