ДОГАН АКХАНЛЫ, ШИРИН НЕШАТ БОЛОН Р. ЭНХБАТ ЭНЭ ЖИЛИЙН ГЁТЕ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

ДОГАН АКХАНЛЫ, ШИРИН НЕШАТ БОЛОН Р. ЭНХБАТ ЭНЭ ЖИЛИЙН ГЁТЕ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

2019 оны Гёте медалийн эзнээр Монгол улсаас анх удаа Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат тодорлоо.

ХБНГУ-ын албан ёсны энэхүү одон медалийг Goethe-Institut олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр олгодог. Энэ жилийн шагналтнуудыг “Утга зохиол болоод чин үнэн” сэдвийн хүрээнд шалгаруулжээ.

Шагнал гардуулах үндэслэлд Р.Энхбат нь Монголын боловсролын тогтолцооны шинэчлэлийн төлөө хүчин зүтгэхийн зэрэгцээ нийгмийн хөгжил дэвшил соён гэгээрлийн дүнд, тэр дундаа иргэн бүрийн бие даасан, хариуцлагатай байдлын үндсэн дээр хэрэгжинэ гэдэгт тэрээр итгэдэг хэмээн дурдсан байна.

Тус медалийг Goethe-Institut-ийн ерөнхийлөгч ноён Клаус-Дийтер Леман 2019 оны 8-р сарын 28-ны өдөр буюу Йоханн Вольфганг Гётегийн мэндэлсэн өдөр Ваймер хотноо гардуулан өгөх болно. 

Энэ жилийн хувьд Р.Энхбатаас гадна герман-турк зохиолч Доган Акханлы, Иранд төрж өсөн эдүгээ АНУ-д ажиллаж буй уран бүтээлч, кино бүтээгч Ширин Нешат нар тодорсон байна.

Видео:

Эх сурвалж: https://www.goethe.de/ins/mn/mn/kul/mag/21596323.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Up Next:

Тод сэдэв: Боловсролын салбарын өөрчлөлт

Тод сэдэв: Боловсролын салбарын өөрчлөлт