Эх хэлний доройтол ядуурлын эх сурвалж болдог

“Өнөөгийн нийгмийн хямрал бидний эх хэлний боловсролтой шууд холбоотой” гэж хэлбэл “за юун сүртэй юм” гэж ихэнх нь бодох биз. Учир нь өдөр тутмын хоол унд, хувцас хунар гэх өнөө маргаашаа аргацаан ахуй хөөцөлдсөн, оюунлаг бус энэ амьдралдаа бид дэндүү дасчээ.

Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг болоод бүтээд байгаа юм шиг санагдах өдөр хоногууд үргэлжилсээр боловч тартагтаа тулсан нийгмийн доройтол ялзрал бидний амьдралын жирийн хэм хэмжээ болчихсон байна гэж бодохоор гунигтай санагдана.

(more…)

Р.ЭНХБАТ: ХАРАНХУЙ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Олон хүний “Эдмон”-ы Р.Энхбат гэдгээр нь сайн мэдэх эрхэм мухар сүсэг хийгээд соён гэгээрэл гээд тун амттай яриа өрнүүлж суусан бололтой. Хувь хүний эрх чөлөөний асуудлаас эхлээд олон чухал сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг, лекц өрнүүлэх Соён гэгээрлийн  өдрүүдийн арга хэмжээндээ бэлтгэж байсан юм. Өнөөдөр эхэлж гурван өдрийн турш үргэлжлэх Соён гэгээрлийн өдрүүдийн арга хэмжээнд Хөрш зэргэлдээх орнуудын түүх, Соён гэгээрэл өдөр тутмын асуудал болох нь, Залхуурал, Уран зохиол-Гэгээрэл, Түүхэнд хандах хандлага, Мухар сүсэг ба цаг үе , Төрийн дайсан, Хөгжим хүнийг тэнэг болгодог уу?, Та сонгодог урлагийг ойлгодог уу? Хүүхдэд хандах хандлага гээд маш олон сонирхолтой сэдвүүдээр нийгмийн зүтгэлтэн, түүхч, дипломатч, философич, их дээд сургуулийн багш нар,  урлаг судлаач, зохиолч гээд янз бүрийн хүмүүс санаа бодлоо ярилцан, сонирхолтой лекц өрнүүлнэ.

(more…)