ГЁТЕ МЕДАЛИА ГАРДАН АВЛАА

Монсудар хэвлэлийн газар “Соён гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас салах боломж. …Хүнд оюун ухаан дутсанаас бус байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Хүн бүр соён гэгээрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь […]

ДОГАН АКХАНЛЫ, ШИРИН НЕШАТ БОЛОН Р. ЭНХБАТ ЭНЭ ЖИЛИЙН ГЁТЕ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

2019 оны Гёте медалийн эзнээр Монгол улсаас анх удаа Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат тодорлоо. ХБНГУ-ын албан ёсны энэхүү одон медалийг Goethe-Institut олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр олгодог. Энэ жилийн шагналтнуудыг “Утга зохиол болоод чин үнэн” сэдвийн хүрээнд шалгаруулжээ. Шагнал гардуулах үндэслэлд Р.Энхбат нь Монголын боловсролын тогтолцооны шинэчлэлийн төлөө хүчин зүтгэхийн […]

Цахиагийн Элбэгдоржийн “БУЛЛШИТ”

Саяхан Ц.Элбэгдоржийн оролцсон 25-р суваг ТВ-ийн “Ам нээвэл” нэвтрүүлгийг үзлээ. Түүний яриа бүхэлдээ өөрт нь үйлчилдэггүй хууль журам руу чиглэгдсэн бөгөөд  тэр өнөөдрийн хүчин төгөлдөр аль ч хуулиар хариуцлага хүлээхгүйгээ мэдэх төдийгүй, түүндээ ихээхэн итгэл үнэмшилтэй байгаа, мөн өөртэй нь холбоотой ямар ч хэл аманд өчүүхэн төдий ч цочирдож торохгүйгээр эсэргүүцэл үзүүлэх бэлтгэлтэй байгаа шинжтэй харагдлаа. Өөрөөр хэлбэл, айдаггүйгээ авдрандаа хийсэн […]

ЭЛИСЭЙГ ЭЗЭЛСЭН НЬ: Зууны дуулиан

Францын ерөнхийлөгч Макроны Европыг өөрчлөх үзэл баримтлал түүнийг Европт хамгийн анхаарлыг татсан хүн болголоо. Тэрээр асар богино хугацаанд Францын хуучин намуудын тогтолцоог орвонгоор нь өөрчилж, эхлээд ерөнхийлөгч дараа нь парламентад улс төрийн цоо шинэ хүчний давамгайлах байр суурийг бий болгож чадав. Түүний тухай энэ нэвтрүүлэг монголчуудын сэтгэлийг сэргээж улс төрийн үлбэгэр байдлаас гарахад тус нэмэртэй […]

Бидний мэдэхээ байсан “Эх оронч үзэл” (Patriotism)

Хаад ноёдын дангаар ноёрхлыг эсэргүүцсэн ард түмний бослого хөдөлгөөн өрнөсөөр  хүн  төрөлхтний түүхэнд “Францын хувьсгал” гэж алдаршсан тэмцэл 1800-аад оныг хүртэл арваад жил үргэлжлэхдээ цөөнхийн эрх ашгийг дээдэлсэн (monarch) нийгмийн дэг журмыг шударга бус хэмээн дүгнэж, хүний нийгэм “Тэгш эрх, Эрх чөлөө, Ахан дүүсэг ёс”-нд  тулгуурлах ёстой гэж үзжээ. Эртнээс үр хөврөл нь бүрэлдсэн энэ […]