Хурал хурал, бас дахин хурал

Тун удахгүй төрийн ордонд боловсролын том хурлын арга хэмжээ хоёр дахь удаагаа явагдах гэж байна. Хэдхэн өдрийн өмнө 1000 багш хүмүүжүүлэгч оролцсон том хурал болж өнгөрсөн. Хэдхэн өдрийн дараа бүх их, дээд сургуулийг хамарсан том хуралтай гэж дуулдсан. Харин маргаашийнх нь  “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” гэсэн улиг болсон нэр, сэдэвтэй хурал боловч яамнаас нарийн зохион байгуулалттай, асар өндөр ач холбогдол […]

Төрийн тогтолцооны золиос болсон боловсрол

Саяхан Хүрэлсүхийн Засгийн Газар байгуулагдах хуралдаан дээр УИХ-ын гишүүд шинээр сайд бологсдыг батламжилж байгаа харагдлаа. Анд сайн нөхдөө алсын аянд мордуулж байгаа аятай л (заримтай нь зэрэгцээд суудаг хэрнээ шүү) ар араасаа микрофоноо булаацалдах нь холгүй залгаж аваад элдвийн захиа даалгавар өгцгөөж тэдгээрийгээ биелэгдэнэ гэдэгт юун түрүүнд итгэж байгаагаа илэрхийлцгээж байх юм. Сайд бологсдодоо хоёргүй сайхан […]

Боловсролд хувьсгал хийх боломж

-Үзэл бодол- Багш нарын ажил хаялт манай боловсролын салбарын дампуурлын маш тод илрэл болж байна. Энэ ажил хаялт бараг хоёр сарын турш яригдаж, үргэлжилнэ гэдэг бол жирийн үзэгдэл яав ч биш. Учир нь хамгийн том нам дангаараа засгийн газраа байгуулчихсан байхад, ийм их эрх мэдлийн хажуугаар багш нар ийм тэвчээртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэг бол […]

Ил захидал: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таны хэлж, ярьж байсан боловсролын дампуурал яг одоо бидэнд нүүрэлчихээд байна! Дунд, ахлах ангийн хөтөлбөр өөрчлөгдсөн гэх нэрийдлээр яамныхан хуучин хөтөлбөр, сурах бичгүүдээ үгүй болгож, хүүхдүүд одоо шинэ ч үгүй, хуучин ч үгүй боллоо. Урдаа тавих сурах бичиггүй хүүхдүүдэд багш нар хичээл заасаар л байна. Энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг ч тэд […]

Ж.​Батсуурь сайд яагаад огцорсон бэ?

Манайд төрийн албан тушаалтныг огцруулахаас өмнөх өдрүүдэд хэн оронд нь очих бол, оронд нь очих хүний оронд бас хэн очих гэж байгаа бол гэсэн амттай нь аргагүй яриа нэг хэсэг явж байснаа сүүлдээ хэн ч байсан яахав дээ болж орхидог. Саяхан Боловсролын сайд огцорч шинээр сайд тавигдчихлаа. Гэхдээ энд хэн нь ирж, хэн нь явж байгаагаас […]